Sunday, January 29, 2017

Сурагч төвтэй сургалт

Сурагч төвтэй сургалт  гэж юу вэ?
Сурагч төвтэй сургалт гэсэн ойлголтыг анх Францын нэрт соён гэгээрүүлэгч Жан Жак Руссо 1762 онд хэвлүүлсэнЭмиль буюу хүмүүжлийн тухайзохиолдоо хэрэглэжээ.  Ш. Ичинхорлоо, Г.Долингор нар сургалтын энэ хэлбэрийг “Сурагч төвтэй сургалт бол хүүхдийн авъяас, чадавхи, хэрэгцээ, сонирхол, эрх, эрх чөлөө зэргийг эрхэмлэсэн, түүнд чөлөөтэй хөгжих боломжийг олгосон, тэр хэрэгтэй мэдлэг туршлагыг өөрөө амьдрал орчноос олж авдаг сургалтын нэг чиглэл юм” гэж тодорхойлсон байдагСурагч төвтэй сургалт сурагчдад “бие дааж бүтээлчээр сэтгэх”, “өөрийн хурдаар сурах”, “хэрэгтэй мэдлэг, чадварыг мэдээллийн олон эх үүсвэрээс эрж хайх”, “нээлттэй, ардчилсан байх”, “өөрийн хэрэгцээг илэрхийлэх”, “судлах хичээлийнхээ хөтөлбөрийг өөрөө сонгох”, “сурах үйл ажиллагаа нь бие даасан байх” зэрэг олон бололцоог нээж өгдөгөөрөө орчин цагийн хэрэгцээ, шаардлагад тун нийцтэй сургалтын хэлбэр болоод байна.
Сурагч төвтэй сургалтын технологи гэж юу вэ?
Юуны өмнө “технологи” хэмээх ухагдахуунд сурганы үүднээс зөв тодорхойлолт өгөх учиртай. Үүнийг эрдэмтэн Д. Ванчигсүрэн “Технологи гэдэг нь сургах урлаг судлал буюу сургах, сурах арга ажилбар, эрэмбэ тогтолцоог тэмдэглэсэн ухагдахуун юм”  хэмээн тодорхойлжээ. Харин ОХУ-ын эрдэмтэн Н.Ф. ТалызинаТехнологи бол нэг талаас ур чадварын шинжлэх ухаан, нөгөө талаас аливаа бүтээгдэхүүнийг янз бүрийн аргаар боловсруулах дамжлага гэж ойлгож болно”, В.П. БеспалькоАливаа үйл ажиллагаа нь технологи эсвэл урлаг байх ёстой. Урлаг нь хүний зөн билэг, уран сэтгэмж, технологи нь шинжлэх ухаанд үндэслэдэггэжээ.
Сургалтын технологи гэсэн ойлголт анх шинжлэх ухаан, техник, технологийн ололтыг сургалтад нэвтрүүлэхтэй уялдаж 1950-иад онд АНУ-ын сургалтын онол, практикт гарч ирсэн бөгөөд онолын үндэс нь бихеровизм юм. Үүнийг үндэслэгчид нь Б. Скиннер, С. Пресс, Э. Торндайка нар юм. ОХУ-ын хувьд Н.Ф. Талызина, М.В. Беспалько, В.Я. Полиповский, П.У. Крейтсберг, З.И. Кальмыкова, Е.Н. Кабанова-Меллер, П.Я. Гальперин, В.М. Полонский нарын эрдэмтэн судлаачид сургалтын технологийн онол, арга зүйн асуудлуудыг судалжээ. Дээрх эрдэмтэн судлаачид сургалтын онол, багшлах ур чадвар, техник зэрэг чиглэлүүдийг арга судлал, онол, заах аргын төвшинд судалсан байна. Манай улсын бага, дунд боловсролын сургуулийн багш нарын дунд сургалтын технологийн шинэчлэлийн онол, арга зүйн асуудлууд 1990-ээд оноос хүчтэй яригдах болж ашиглах материалууд хэвлэгдсэн ажээ.
Сургалтын технологи бол сургалтад техник хэрэгсэл, компьютер хэрэглэх төдий бус, боловсролын үр дүнг дээшлүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлүүдийг шинжлэх, арга барил ба сургалтын материалыг хэрэглэх, хэрэглэсэн аргаа шууд үнэлэх замаар сургалтын үйл явцыг оновчтой зохион байгуулах зарчмуудыг илрүүлэх, шинэ арга барилыг боловсруулах ухаан юм.
Тэгвэл сурагч төвтэй сургалтын технологи гэж юу вэ? Сургалтын онолын үүднээс авч үзвэл, сургалтын технологи нь зорилго, үйл явц, үр дүн гэсэн бүтэцтэй байх бөгөөд түүнийг сургалтын зорилгыг хамгийн бага хугацаанд өндөр үр дүнтэй хэрэгжүүлэх арга зүй гэж товчоор ойлгож болно. Европын орнуудад сургалтад дэвшигдсэн зорилт, түүнийг хэрэгжүүлэхэд баримтлах зүй тогтол, зарчим, зохион байгуулах хэлбэр, арга, хэрэглэлийг хэрэглэх дэс дарааллыг сургалтын технологи гэж томъёолдог ерөнхий хандлага байна.
Манай улсын бага, дунд боловсролын сургуулийн хувьд сургалтын технологийн шинэчлэл ньхичээлтөвтэй сургалтаассурагчтөвтэй сургалтад шилжих онол, арга зүйн шинэчлэл болоод байгаа бөгөөд энэ нь тодорхой анги, насны хүүхдийн танин мэдэх, сонирхол, хэрэгцээнд үндэслэн сургалтын агуулга, арга зүй, үнэлгээний стандартыг иж бүрнээр нь шинэчлэн боловсруулах асуудалтай нягт уялдана.
Сурагч төвтэй хичээлийн технологи хэрэгжих үндсэн нөхцлийг Ш. Ичинхорлоо
1/ Багш сурагчдад өөрийгөө өөрчлөх, хөгжүүлэх хэрэгцээ үүсгэх, ийм зүйл маш хэрэгтэйг ухааруулж ойлгуулах,
2/ Сурагчид сурч танин мэдэх үйлдлүүдийг ухамсартай, дуртай хийж гүйцэтгэх
3/ Сурагчдын амьдрал орчноос олж авсан мэдлэг туршлагад тулгуурлах
4/ Тэдний хэрэгцээ сонирхолд тулгуурлах
5/ Сурагчдын сурч танин мэдэх үйл ажиллагаанд тулгуурлах явдал зэрэг гэж үзсэн байдаг бол
Д. ВанчигсүрэнБидний судалгаа, ажиглалт туршилтаас үзвэл шавь төвтэй сургалтыг явуулах үржил шимт хөрс нь:
1-рт: Суралцагсдын бие даан ажиллах чадвар
2-рт: Суралцагсад хоорондын болон багш суралцагсдын харилцан сургах хамтын ажиллагаа юм” гэж тодорхойлсон байдаг.

Ингэхлээр сурагч төвтэй сургалт гэдэг нь хүмүүний бие сэтгэл, оюуны хүч, нөөцийг нээн илрүүлэх хөгжүүлэхэд чиглэсэн, суралцагсдын бие даан ажиллах чадвар, хамтын ажиллагаанд тулгуурлан бүтээлч сэтгэхүйг төлөвшүүлдэг, субьект хоорондын идэвхтэй харилцааны сургалт юм.