Sunday, January 29, 2017

Багшийн шинэ загвар

Багшийн шинэ загвар
Сургалтыг сурагч төвтэй явуулахтай холбоотойгоор багш  “өөрөө бага ярьж, сурагчдаар ихийг хийж бүтээлгэх”, “сурагчдад бие дааж суралцах арга барил эзэмшүүлэх”,“сурагч болоод нийгмийн хэрэгцээг судалсны үндсэн дээр хичээлээ бэлдэж, явуулах”,“сурагчдыг сэдэлжүүлэх, тэднээр эрэл хайгуул хийлгэх, багаар ажиллуулах”, “сурагчдаар мэдлэг бүтээлгэх”, “өөрсдөөр нь мэдлэг, чадварыг нь хянуулж, үнэлүүлэх”, “сурагчдад амжилттай суралцах таатай нөхцлийг бүрдүүлж, сурагчдын хамтран зүтгэгч байх” гээд олон олон зүйлд шинээр суралцажуламжлалт хандлагаа бүхлээр нь өөрчлөхийг цаг үе шаардаж байна.   Үүнийг Ш. Ичинхорлоо  “Багшийн ном” бүтээлдээ “Уламжлалт сургалтад багшийн гол үүрэг сурагчдад шинжлэх ухааны их мэдлэг олгох, түүнийгээ хянан шалгах явдал байсан бол орчин үед сурагч төвтэй сургалтын үзэл санаа дэлгэрч улмаар багшийн үүрэг сурагчид өөртөө хэрэгтэй мэдээлэл, арга туршлага өөрөө олж авахад нь туслан зөвлөх, тэдэнтэй хамтран ажиллах, тэдний сурах үйлийг чиглүүлэх явдал болж өөрчлөгдсөн”/5,6/ гэж тодорхойлсон байдагҮнэхээр орчин үед сурагч мэдлэгийг зөвхөн багшаас олж авдаг уламжлалт хандлага хуучирч, тэд мэдээллийн олон төрлийн эх үүсвэрээс өөрсдөө бие даан суралцах явдал чухал боллоо.  Ийм нөхцөлд багш би бүхнийг мэднэ, бусдад бүхнийг заана гэсэн хоцрогдсон сэтгэлгээнээсээ салж, харин үүний оронд өсвөр залуу үеийнхэнд хэрэгтэй мэдлэг, чадвар, туршлага олж авахад нь туслагч, сургалтын үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулагч, чиглүүлэгч болон өөрчлөгдөх хэрэгтэй болж байна. Үүнтэй холбоотойгоор миний бие “Орчин үеийн багшид, өөрчлөгдөхөд нь үлгэр болох  шинэ загвар хэрэгтэй” гэсэн санааг дэвшүүлсэн байна.


Уламжлалт сургалтаар багш
Багшийн шинэ загвар
Суралцагчаа байнга чирч явдаг
Мэдлэгтэй багш
Багш ихийг зааж сургадаг
Элсэлталбадмал, нэг төрлийн
Мэдлэг дамжуулдаг технологи давамгайлдаг
Нэг талын, онолд тулгуурласан боловсрол олгодог
Багш сурагч дасан зохицон тасралтгүй хөгжигч
Чадамжтай багш
Багш, сурагчид хамтран сурах
Элсэлтсонирхлоороо, олон сонголттой
Мэдлэг бүтээх технологи давамгайлдаг
Олон талт боловсрол олгодог
Прагматик боловсрол

No comments:

Post a Comment