Лекц /Сем
-1 Сургах зүй ба сургалтын арга зүй
Бүх шатны сургалтыг яаж суралцагч төвтэй болгох вэ? Суралцагчийг идэвхижүүлэх ямар арга технологи байна вэ гэсэн асуултууд бидний өмнө нээлттэй хэвээр байна. Энэ байдлыг өөрчлөхийн тулд эхлээд зарим тулгуур ухагдахууны утга санааг тодорхой болгох
хэрэгтэй. Тухайлбайл сүүлийн үед дараах нэр томъёог хэрэглэж байна: уламжлалт сургалт, сурга хүмүүжүүлэх үйл явц, уламжлалт арга, шинэ арга, бүтээлч сэтгэлгээний арга, идэвхитэй арга, арга зүй, идэвхижүүлэх арга гэх мэт.
Уламжлалт сургалт гэдэг бол
багшаас мэдлэгийн сурагчдад тайлбарлан ярьж ойлгуулах, хүүхэд ойлгож өөрийн болгосон зүйлээ багшдаа ярьж шалгуулдаг онцлогтой сургалт юм. Тэрээр 18-19 зуунд эрчимтэй хөгжиж байсан ба өнөөдөр манай сургалтанд байсаар байгаа.
Шавь төвтэй сургалт гэдэг бол хүүхдийн авъяас сонирхол чадавх, хэрэгцээ эрх гэх зэргийг эрхэмлэсэн түүнийг чөлөөтэй хөгжүүлэх, үзэл санааг гол болгосон сургалтын нэг онол юм.
Сургалт гэсэн ухагдахууныг бид бүгдээрээ өргөн хэрэглэдэг ба тэр нь сургах, сурах үйл ажиллагаануудын
нэгдэл гэж үздэг.
Сурган хүмүүжүүлэх үйл явц гэсэн
ухагдахуун нь сургалт гэсэн ухагдахуунаас арай илүү өргөн утгатай бөгөөд түнд хүүхдий сургахаас гадна түүнийг бие хүн болгон хөгжүүлэх төлөвшүүлэх процесс багтаж байгаа мөн албан ёсны сургалтаас
гадна албан бус сургалтын зүйл орно.
Сургалтын арга гэсэн ухагдахуунд
бид бүхний чих, нүд аль хэдийнээ дассан гэж болно. Сургалтын арга гэдэгт СХЗ-нь ном зохиолд суралцагчдад мэдлэг олгох, мэдлэгийг бататгах, мэдлэг чадварыг хянаж шалгах зэрэг аргыг
баглан үзсэн байдаг.
Шинэ арга гэсэн ухагдахууныг сүүлийн үед хэрэглэх болсон. Түүнд гадаадын төсөл хэрэгжих үр манайд орж ирж буй хэсэг аргыг багтаан ойлгож байна. СХҮЯ-д багш нар шинэ арга барилыг бий болгож болох ба түүнийгээ давамгайлж буй үйл талаас нь онож нэрлэх нь хамгаас чухал.
Бүтээлч сэтгэлгээний аргууд гэсэн нэр томъёо нь сурах аргын зөвхөн нэг хэсэг аргыг хамарсан явцуу утгатай ойлголт юм.
Идэвхтэй арга. Энэ арга бол
болон суралцагч 2 субъектын үйлүүд байдаг ба багшийн хэрэглэх идэвхтэй араг юм уу? эсвэл суралцагчийн
гүйцэтгэх үйл юм уу? эсвэл аль альных нь юмуу? гэдэг нь тодорхой бус байгаа нь хүндрэл учруулж байгаа юм. Ер нь багш сурагч 2-ын аль аль нь сургах, сурах үйлдэл хийдэг учир эдгээрийн хийж буй үйл угаас
идэвхтэй шинжтэй байдаг.
Идэвхжүүлэх арга гэсэн ухагдахуун нь СХУ-ны ном зохиолд өргөн хэрэглэгддэг. Тэр нь багший хэрэглэж буй арга нь суралцагчийн сурах үйлийг идэвхжүүлэх нөлөөтэй гэсэн утга агуулж буй учир манайд бий болсон дээрх нөхцлийг сайжруулах
агуулгатай байж болох юм.
Сурган хүмүүжүүлэх аргын мөн чанар
Арга гэж
юу вэ? гэдгийг дэлгэрүүлж авч үзье. Филисофийн толь бичигт арга бол зорилгод хүрэх арга зам, тодорхой байдлаар зохион байгуулагдсан үйл ажиллагаа гэж нэлээд ерөнхий байдлаар тодорхойлогдсон байдаг. М.Н.Скаткин “сургалтын арга нь сурагчийн танин мэдэхүй болон практик
үйл ажиллагааг зохион байгуулах чиглэл зорилготой багшийн сургах үйлдлүүдийн систем” гэж тодорхойлсон байна.
Ер нь арга бол сурган хүмүүжүүлэх ухаанд хамгийн их судлагдсан асуудлын нэг гэж хэлж болно. Гэсэн хэдий ч энэ асуудлын талаарх ойлголт нэг мөр болоогүй маргаантай хэвээр, түүнийг янз бүрээр ойлгох явдал үргэлжилсээр байна.
Суралцагчдад сурах сэдэл бий болгон төлөвшүүлэх аргууд :
Ямарч мэргэжлийн багш хүний хамгийн нэгдүгээрт хийх шаардлагатай үйл бол суралцагсдад сурч танин мэдэх сэдэл тэмүүлэл, хүсэл сонирхол бий болгох, түүнийг нь хөгжүүлж төлөвшүүлэх үйл юм. Үүний тулд жишээ нь багш хичээлийн эхэнд
А.
Суралцагсдад үзэж буй сэдэвтэй холбоотой ер бусын үзэгдэл, жишээ баримт ярьж өгөх
Б.
Суралцагчдын өмнө тодорхой асуудал дэвшүүлэн тавих
В.
Суралцагчдын өмнөх хичээлүүд дээр олж авсан мэдлэгтэй зөрчилдсөн тйим нөхцөлд тэднийг оруулах гэх мэт аргаар тэдэнд “яагаад”, “юу вэ?” гэх зэрэг асуулт төрүүлж чадвал та тэд нарт сурах сэдэл бий болгосон гэж үзэж болно. Ингэж тэдэнд асуулт төрөх нь хичээлийн явцад тэд түүнд хариулах идэвхтэй үйл ажиллагаанд орох хүчтэй түлхэц үзүүлэх юм. ингэхдээ дээрх жишээ, асуулт гэх зэрэг нь суралцагчдын өдөр тутмын амьдралд нь тохиолддог танил байх тусмаа сайн ба харин тэд харж хүртэх боломжгүй зүйл нь тэд нараас нэмэлт мэдлэг хүч шаардаггыг анхаарах нь зүйтэй.
Ярих аргууд
Энэ арга бол хамгийн эртний бөгөөд өнөөдөр ч өргөн хэрэглэгдсээр байгаа арга юм. ярих арга бол багшаас суралцагсдад тодорхой хэмжээний мэдээлэл дамжуулах, тэдэнд сурах ажлынхаа үүрэг хариуцлагыг нь ухамсарлуулан ойлгуулах зорилго бүхий үйлүүд юм. багшийн ярих зүйл нь нийтэд дуулдахаар уран тод, ойлгомжтой байх нь хамгаас чухал юм. Энэ аргыг бүх шатны сургуулийн бүх төрлийн хичээл дээр хэрэглэх боломжтой түгээмэл аргын нэг юм. Ярих арга нь дотроо хэд хэдэн янз байна. Тухайлбал:
ü Тайлбарлан
ярих
ü Тоочин
ярих
ü Харилцан
ярих
ü Асуудал
дэвшүүүлж тайлбарлан ярих
ü Эмхлэн
цэгцэлж ярих
ü Зааварлаж
ярих
ü Зөвлөж ярих
ü Ухуулан
сэнхрүүлж ярих
ü Ерөнхийлөн дүгнэж ярих
ü Эврик
ярианы арга
ü Сократын
ярианы арга гэх мэт.
Тухайн
хичээлийн зорилго, зорилт, агуулгын хэмжээ, онцлог, суралцагчдын нас гэх зэргээс шалтгаалж багш
эдгээрээс оновчтой гэснээ сонгон хэрэглэнэ.
Үзүүлэн таниулах аргууд
СХҮЯ-д суралцагчдыг идэвхжүүлж, амжилттай сурган хүмүүжүүлэхийн тулд багш төрөл бүрийн хэрэгсэл, хэрэглүүр, хэрэглэгдэхүүнийг сонгон авч үзүүлэн таниулах үйлийг хийх шаардлагатай байдаг.
Үзүүлэн таниулах арга нь суралцагчдад судалж буй юмс үзэгдлийн талаар үнэн зөв төсөөлөл олгох зорилго бүхий үйлүүд юм. Багшийн үзүүзлэн таниулах үйлд
а. Бодит эд
зүйлс
б. Эдгээрийг
орлосон зураг, схем, чихмэл зүйлс багтана.
Үзүүлэх зүйлийн үүрэг зориулалт
- Суралцагчийн сурч таних ажлыг
идэвхжүүлэх, эрчимжүүлэх
- Суралцагчдад судалж буй зүйлийн талаар үнэн зөв дүр зураг, төсөөлөл, ухагдахуун төлөвшүүлэх
- Багш, сурагчдын ажил хөдөлмөрийг хөнгөвчлөх зэрэг байна.
Багш нар СХХ-ийг оновчтой ашиглах нь сургалтыг илүү амжилттай чанартай болгох, сургалтын аятай орчин бүрдүүлэх, сурагчдыг практик үйл ажиллагаанд татан оруулах, сургалтыг амьдралтай холбох зэрэг ач холбогдолтой.
Суралцагсдад үзүүлэх зүйлийг дотор нь олон
янзаар ангилж болно.
Биет үзүүлэн
Биет үзүүлэн бол бодит объектыг орлосон эд зүйлс байна. Тэр нь жинхэнэ объектоос хэмжэээний хувьд ялгаатай байх ба бүтэц зохион байгуулалт хэлбэр дүрс гэх гол шинжээрээ түүнтэй адилхан байдаг. Жишээ нь: макет,
глобус, загвар, чихмэл, геометрийн биет, хатаамал, амьтны болон хүний биеийн үзүүлэн гэх мэт эдгээр биет үзүүлэн газарзүй, биологи, анатоми, геометр, физик, хими зэрэг хичээл дээр өргөн хэрэглэдэг.
Биет үзүүлэнг хэрэглэхэд дараах шаардлагыг биелүүлнэ:
а. Хичээл
дээр ашиглахын өмнө сайтар шалгаж найдвартай ажиллагааг хангах,
б. Оновчтой
байх
в. Биет үзүүлэнг яаж ашиглах талаар сурагцагчдад санамж боловсруулж тайлбарлан өгөх гэх мэт
Тэмдэгт үзүүлэн
Тэмдэгт үзүүлэн бол
судалж буй юмс үзэгдлийг орлосон тэмдэг бүхий зүйл байна. Тэр нь судалж байгаа зүйлийн мөн чанар, түүний бүтэц, бүрэлдэхүүн хэсгүүдийн хоорондын холбоо, харилцан нөлөөлөл, онцлог гэх зэргийг танин мэдэхэд тус дөхөм болдог байна. Түүнд: бүдүүвч, тэгшитгэл, томъёо болон бусад тэмдэгт зүйл багтана.
Түүнийг хэрэглэхэд дараах шаардлагыг биелүүлнэ:
а. Урьдчилан
бэлдсэн байх
б. Тэмдгийн
бичиглэл нь тод, суралцагч болгонд харагдахуйц байх
в. Өнгө үзэмж сайтай байх
г.
Суралцагчдын нас, сэтгэцийн онцлогыг харгалзан байх гэх зэрэг байна. Тэмдэгт үзүүлбэр алгебр, геометр, хими, физик гэх олон хичээл
дээр өргөн хэрэглэдэг.
Дүрст үзүүлэн
Дүрст үзүүлэн бол судалж буй юмс үзэгдлийг орлосон дүрс бүхий зүйл байна. Тэр нь судалж байгаа зүйлийн хөгжилд гарч буй өөрчлөлтийн динамик, нүдэнд шууд харагддаггүй далд явагддаг процессын зүй тогтол гэх зэргийг танин мэдэхэд их тус болдог. Түүнд хар болон өнгөт зураг, фото зураг, график, диаграмм, газрын зураг, проект, эскиз, схем гэх зүйл багтана.
Түүнийг хэрэглэхэд дараах шаардлагыг биелүүнэ:
а. Урьдчилан
бэлдэж боловсруулсан байх
б. Шугам,
зураас нь тод хүүхэд болгонд харагдахуйц байх
в. Өнгө үзэмж сайтай байх
г. Сурагчдын
нас, сэтгэцийн онцлогыг харгалзсан байх
д. Үзүүлж буй материалын талбай ашиглалт сайн байх гэх зэрэг байна.
Дүрст үзүүлэнг үндсэндээ бүх төрлийн хичээл дээр хэрэглэдэг байна.
Суралцагчдад үзүүлэн таниулах зүйлийг багш оновчтой сонгож хэрэглэнэ. Энэ бол тухай нөхцөлд үзүүлэнг зайлшгүй хэрэгтэй гэсэн үг юм. хэрвээ багш үзүүлэнг хэт их хэрэглэвэл суралцагчид түүнд нь дасч түүнгүйгээр хийсвэрлэн сэтгэн бодох чадвар хөгжихөд бэрхшээлүүд гарна. Хэрвээ багш үзүүлэнг маш бага хэрэглэвэл суралцагчдад судалж буй зарим зүйлийн талаар буруу төсөөлөл төлөвших сөрөг талтай байдаг.
Өнөө үед зарим үзүүлэнг зарим хичээл дээр сурагчидтай хамтран гар доорх материалаар хийх ажлыг зохион байгуулж болох талтай.
Практик үйлийн аргууд
Энэ аргын мөн чанар нь суралцагчаар сурах ямар нэг үйлийг олон удаа янз бүрийн хэлбэрээр хийж гүйцэтгүүлэн улмаар түүнд сурах тодорхой арга барил, чадвар, дадал төлөвшүүлэх үйлүүд юм. Практик үйлийн арга нь хүүхдэд мэдлэгээ амьдралдаа хэрэглэж сурахад гол үүрэг гүйцэтгэнэ. Жишээ нь: математикийн хичээл дээр үржүүлэх хүрдийг үзэх явцад хүүхэд үржүүэх үйлтэй янз бүрийн дасгал хийхэд болон дараа нь гэртээ даалгавар хийхэд энэ үйлдлийн олон дахин хийж үйлдвэл түүнд үржүүлэх чадвар төлөвшинө.
Энэ аргад мөн дасгал ажиллуулах арга багтдаг ба энэ нь түүний нэг төрөл юм. энэ аргын мөн чанар бол хүүхдээр сурах тодорхой үйлийн дасгал хийлгэх байдлаар олон удаа хийлгэснээр түүнд чадвар, дадал төлөвшүүлдэг. Багш нар энэ аргыг бататгах дасгал гэж нэрлэх нь олонтаа. Яагаад гэвэл дасгал хийлгэх нь мэдлэгийг бат бэх чадвар дадал болгон төлөвшүүлдэг. Дасгал хийлгэх аргыг математик, монгол хэл, байгалийн ухаан, гадаад хэл, биеийн тамир гэх зэрэг бүх төрлийн хичээл дээр бүтээлчээр хэрэглэх нь зүйтэй.
Дасгалын арга
нь дотроо: энгийн ба бүтээлч гэсэн 2 янз байдаг. Эдгээрийг хичээл дээр хослулан хэрэглэх нь зүйтэй.
Дасгал
ажиллуулах аргад дараах шаардлага тавигдана.
ü Дасгалыг гүйцэтгэх цаг хугацааг багш
урьдчилан тооцоолох
ü Дасгалын
тоо хэмжээ хөнгөнөөс хүндрүү шилжих нь аажмаар нэмэгдэх
ü Дасгал нь
агуулга хэлбэр шинжийн хувьд хүүхдийн сурах чадварыг харгалзсан байх
ü Дасгалыг
яаж хийх талаар суралцагчдад товч заавар зөвлөгөө заавал өгөх
ü Дасгалыг гүйцэтгэх
явцад сурагчийн хийж буй үйлдэл бүрийг багш хянаж байх ба шаардлагатай үед дахин заавар өгөх, засвар, залруулга хийх
ü Багш
хичээлийн явцад бататгах энгийн дасгалыг бүтээлч дасгалуудтай хослуулан хэрэглэх
ü Хичээл
дээр ашиглах оновчтой тооны дасгал бэлдэж сурагчдаар хйилгүүлэх
ü Хүүхдэд бие дааж дасгал, бодлого зэргийг хийж бодох арга барил эзэмшүүлэх
ü Багш
хэнгалттай хэмжээний дасгал, бодлогын эмхэтгэл бий болгон ашиглах гэх мэт
Урамшуулан дэмжих
аргууд
Урамшуулан дэмжих арга бол СХҮЯ-д суралцагчийн эерэг зан үйлийг батжуулан цааш нь зөв дадал хэвшил болгон хөгжүүлэх идэвхжүүлэх зориулалттай үйлүүд юм. Энэ арга нь дотроо: үгээр урамшуулах, үйлдэл хөдөлгөөн дохио зангаа зэргээр урамшуулах гэсэн хэлбэртэй
байна.
Урамшуулах аргад: дэмжих, сайшаах,
халамжлах, зөвлөх, туслах, талархах, сэтгэл санаа тавих, магтах, шагнах гэх мэт багтдаг. Энэ бүлэг аргыг оновчтой хэрэглэхийн тулд багш дараах шаардлагыг биелүүлнэ.
ü Зайлшгүй хэрэгтэй гэсэн тийм л нөхцөлд ашиглах
ü Энэ аргыг үргэлж хэрэглэж болохгүй. Учир нь сурагч түүнд амархан дасч улмаар урамшил магтаалгүйгээр юм хийхгүй болно.
ü Энэ аргыг
огт хэрэглэхгүй байж болохгүй. Учир нь сурах идэвх буурч хүмүүжил хөгжилд мөн тйим сайн бус нөлөөтэй.
ü Багш
суралцагч бүрийг дэмжиж байгаа гэдэгээ үргэлж мэдрүүлж байх нь зүйтэй. Энэ тохиолдолд суралцагч өөртөө итгэлтэй тайван сурдаг.
Зэмлэх аргууд
Зэмлэх арга нь
дотроо: үг хэрэглэх, дохио зангаа хэрэглэх гэсэн 2 янз байна. Эдгээрийн аль алыг нь хэрэглэхэд багшаас ихээхэн эв дүй шаарддаг.
Энэ аргыг
хэрэглэхэд дараах шаардлагыг биелүүлнэ.
- Суралцагчийг
яагаад зэмлэж байгаа нь түүнд ойлгомжтой, тодорхой байх ёстой.
- Суралцагчийг
зэмлэх арга нь хэзээч залхаан цээрлүүлсэн шинжтэй байж болохгүй
- Суралцагчийг
зэмлэх арга хэлбэр нь түүний хийсэн хэрэг, нас сэтгэцийн онцлог, зэрэгт тохирсон байх
- Зэмлэл
нь сурагчдын нэр хүндийг хөндөж доромжилсон байж болохгүй
- Энэ
аргыг үргэлж хэрэглэж хэрхэвч болохгүй. Учир нь сүүлдээ нөлөөгүй болно.
- Энэ
аргыг огт хэрэглэхгүй байж бас болохгүй. Учир нь суралцагч хэт дураараа болдог.
- Зэмлэх
аргыг хэрэглэх гэж хэзээч яарч болохгүй. Хүлээцтэй хандахад алдах зүйл байхгүй.
- Зэмлэх
аргыг хэзээч хэтрүүлэн хэрэглэж болохгүй гэх мэт.
СХҮЯ-д багш нар энэ аргыг сурган хүмүүжүүлэх бусад аргуудтай хослуулан хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг.
Суралцагчдын мэдлэг чадварыг үнэлж дүгнэх аргууд
Энэ арга
нь стандартын хэмжээний мэдлэг, арга барил, чадвар дадал түүнд төлөвшсөн бие хүний чанар зэрэг хэр зөв, бүрэн эзэмшиж буйг хянах, шалгах, үнэлэх дүгнэх зэрэг үйлийн систем юм.
Суралцагчдын мэдлэг чадварыг үнэлж дүгнэх нь дараах үүрэгтэй.
1.
Суралцагч мэдлэг арга барил, чадвар, дадал, бие хүний чанарыг хэр зэрэг бүрэн эзэмшсэн байдлыг тогтоож илэрсэн буруу зүйлийг тэр дор нь зөв болгон засч залруулах, дутуу хагас зүйлийг нь бүрэн гүйцэд болгох.
2.
Суралцагчдын ерөнхий хөгжил төлөвшлийн түвшинг тогтоож
шаардлагатай зүйлийг засч залрулж цаашдын ердийн хөгжлийг хангах
3.
Суралцагчийн идэвхжүүлэх, түүнд сурч хөгжих урам өгөх
4.
Суралцагчдад мэдлэг, арга барил зан үйл зэрэгээ хянаж шалган өөрийхөө мэдлэг зэргийг бодитой үнэлэх арга барил эзэмшүүлэх
5.
Багш өөрийхөө ололт болон алдаа дутагдлаа олж харах түүнийгээ засч залруулах арга замаар сурган хүмүүжүүлэх арга барилаа боловсронгуй болгох зэрэг юм.
No comments:
Post a Comment